“Үндэстний тойм” сэтгүүлийн тоймч, СУИС-ийн Тайз Дэлгэцийн Урлагийн Сургуульд багш. 2010 онд МУИС-ийн ГХСС-ийг Франц-Роман судлаач мэргэжлээр, 2012 онд МУИС-ийн МХСС-ийг Утга зохиол судлалын магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. Яруу найргийн “Боргихон талын уянга” /2003/, “Нэг урлаг” /2008/, “ХӨХ МЭДРЭХҮЙ шүлгийн цоморлиг” /хамтарсан.2010/, “Цөн” /2011/ номууд хэвлүүлсэн. Утга зохиолын “Хөх мэдрэхүй” бүлгэмийн гишүүн.


НИЙТЛЭЛҮҮД

Санжаасүрэнгийн Зориг бол Ардчилсан хувьсгал бөгөөд Ардчилсан намын оюун санааны удирдагч байлаа.

Яруу найрагч, сэтгүүлч Я.Баяраатай ярилцлаа. Тэрээр энэ онд“Царцаа Намжил” хүүхдийн жүжгээ олонд хүргэж “Таслал” яруу найргийн номоороо МЗЭ-ийн оны шилдэг бүтээлийн "Алтан өд"-ийн шагнал хүртсэн юм.

Өнгөрсөн онд Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиосон билээ. Их зохиолчийн ойд зориулж төрөөс ажлын хэсэг гарч ажилласан гэж байгаа ч дорвитой ажил огт хийсэнгүй.

“Болор цом” болдгоороо л боллоо, “Балар цам боллоо”, “Балар замд орлоо” гэх мэт явган ярианаас эхлээд сонины нийтлэл хүртэл хоорондоо хэвлэсэн юм шиг адилхан, хов суурьтай шүүмж сүүлийн хэд хоног хөвөрлөө. 34 жилийн түүхтэй энэ шүлгийн наадмыг ийм шүүмж тасралтгүй дагаж ирсэн.

Жигжидсүрэнгийн Нэргүй гэж эрийн “сахалтай үгс”-ийг сонсож суух нь өөрөө уран зохиол билээ.Хууч эртийн үгээр зориуд юм шиг жийрэглэнгээ, Хүннү Сүннүгийн үеэс одоох цагийн явдлыг углуургатайхан өгүүлэх энэ эрхэмд таван асуулт тавиад, таван цаг ярилцсанаа таван хуудсанд багтаан цэгцэлсэн маань энэ.

Нэгэн үеийн долоон уран бүтээлчийн шүлэг, бүтээлээс бүрдсэн “Зүс бүгэг андууд” хэмээх ном 1991 онд Увс хэвлэх үйлдвэрээс нэн болхи үсэг өрөлт, үзэмж даруу төрхтэйгээр хэвлэгдэн гарсан юм. Анхны номоо ч гаргаж амжаагүй, амьдралын зам мөрөө ч зарим нь хараахан олоогүй байсан ч, энэ нимгэн номынхоо ачаар тэдгээр залуус утга зохиолд зузаан мөрөө гаргах эрхийг олж авсан юм.

Ой хэмээх номын сан

Их сургуулийн хоёрдугаар байрны Баруун жигүүрт нэгэн сонин хаягтай өрөө бий. “Tree rings laboratory” гэсэн бичигтэй модны зүсмэл босгон дээрээ өлгөсөн уг өрөө бол монголдоо ганц модны цагираг судлах лаборатори юм.

Дэлхийд өөр хаана ч үгүй, байвч газар авсан судлагдахуун болж чаддаггүй “дууны яруу найраг” хэмээх нэр томъёог Монголд хэн гээч судлаач үүсгээд, өдий болтол өргөн хэлэлцүүлгийн нэгэн сэдэв болсоор буй нь гайхмаар хэрэг юм.

1410 онд Томмазо Гуардати гэгч итали хүн 50 бүлэг туурийн цомирлигтоо энэхүү эмгэнэлт хайрын түүхийн эхний хувилбарыг оруулснаас хойш 200 гаруй жилийн турш олон хувилбараар бичигдэж түгсэн энэ хайрын домгийг 1595 онд суут Шекспир жүжиг болгон цомносон нь ертөнцийн хамгийн алдартай драм болжээ.

Нуруугаа яльгүй хаялан суугаад, бясалгаж буй монгол бүсгүйн дүрийг хоймортоо асаасан нэгэн үзэсгэлэн өнгөрөгч долоо хоногт Богд хааны ордон музейд нээлтээ хийв.

Гинжтэй эрх чөлөө

Нийслэлд цөөхөн үлдсэн цэлгэр талбайн нэг тавдугаар сургуулийн өмнөх Ататюркийн хөшөөний дэргэд хүүхдүүд алтан гинж таслаж тоглохыг харж суусан танил маань,

Утга зохиолын онолын хичээл дээр туульсын хэлбэрийн талаар заах үеэрээ заавал унших зохиолд дотоод гадаадын хэд хэдэн хөлгөн туульсыг оруулсан тухайгаа хэлтэл оюутнуудын эсэргүүцэлтэй тулгарав.

Хэн нь буруутай вэ? Энэ асуултыг жүжгийн турш үзэгчид хайдаг. Хэн буруутай нь тодорхойгүй атлаа ёс суртахууны ээдрээт орчинд үзэгчээ оруулаад төөрөлдүүлж, эцэстээ оршихуйн мөнхийн асуултын өмнө аваачдагаараа энэ жүжиг алдартай. Орших уу? Эс орших уу?

Гүнзгий санаа алдав. Ердийн санаа алдалтаас арай л урт, бас уушиг руу татаж, буцааж гаргасан агаар маань жирийн амьсгалын түвшнээс бараг гурав дахин илүү байсандаа л үүнийг “гүнзгий санаа алдалт” хэмээн нэрлэж байгаа юм л даа.

Ачаалж байна ...